Зам, тээврийн хөгжлийн удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2016-08-04 16:06:12

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар томилогдсон Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Бат-Эрдэнэ нар өнөөдөр үүрэгт ажилдаа орлоо.

Тэднийг өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Н.Учрал болон яамны албан хаагчид хүлээн авч, ажлын амжилт хүслээ.

Дэд сайд Б.Цогтгэрэл нь МАН-ын бүлгийн зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд хууль тогтоомж, хуулийн хэрэгжилтийн талаар мэргэшсэн туршлагатай  учраас төрийн ажлыг хариуцлагатай хашина гэдэгт итгэлтэй байгаагаа УИХ-ын гишүүдийн төлөөлөл онцолж байв.

Дэд сайд болон Төрийн нарийн бичгийн дарга нар ажлаа хүлээн авснаар Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэллээ.

Ч.Ариунболд

Related news