АНУ-ын 49 муж улсад коронавирусний “Мю” хувилбар тархжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ВАШИНГТОН. /Fox News/. Колумбид энэ оны нэгдүгээр сард анх илэрсэн коронавирусний “Мю” хувилбар АНУ-ын 49 муж улсад тарсан байна гэж мэдээллээ.
Харин Небраска нь халдварын ийм хувилбар бүртгэгдээгүй АНУ-ын цорын ганц муж улс болж буйг онцолсон байна.
Коронавирусний “Мю” хувилбар нь дэлхийн олон оронд тархаад буй “Дельта” хувилбараас илүү халдварлах чадвартай болохыг мэдээлэлд дурджээ.
АНУ-ын Калифорни муж улсад “Мю” хувилбарын хамгийн олон буюу 384 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Үүний зэрэгцээ тус улсад долоодугаар сарын дунд үеэр коронавирусний “Мю” хувилбарын тархалтын оргил үе тохиожээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day