Өнөөдрөөс нээгдсэн үйлчилгээний байгууллагууд

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-05-22 15:52:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын шуурхай Ажлын хэcгийн хуралдааны шийдвэрээр дараах төрлийн үйл ажиллагааг өнөөдрөөс нээж, хэвийн горимд шилжүүлэв.


Харин тус байгууллагуудын үйл ажиллагаа нь давтан тунд хамрагдаад 14 хоносон иргэдэд нээлттэй байхаар журамлажээ. Үүнд:


Зах, худалдааны төвүүд


Ресторан, кафе, сүлжээ хоолны газар /50 хувийн дүүргэлттэй үйлчилнэ/


Зочид буудал


Амралтын газар


Сауны газрыг тус тус нээхээр шийдвэрлэлээ.


Эдгээр газрыг нээснээр үйлчилгээний бизнесийн 83 хувь нь халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх боломжтой болж байна.


Тус аж, ахуйн нэгжүүд "E-Mongolia"-гийн “Covid 19- Verify” аппликэйшныг ашиглан үйлчлүүлэх гэж буй иргэдийнхээ иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулж, дархлаажуулалтын мэдээллийг нь шалгах юм.


Хэдийгээр худалдаа, үйлчилгээний зарим байгууллага аж, ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж, нээсэн ч вакцины эсрэг заалттай болон жирэмсэн хүмүүс халдвар авах эрсдэл хэвээр буйг тооцож, өөрөө өөрсдийгөө хамгаалахыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм.


Мөн тэднийг биечлэн үйлчлүүлэхээс татгалзаж, хүргэлт, захиалгын үйлчилгээнүүдийг сонгохыг уриалж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Related news