Хот хоорондын зорчигч тээврийн автобус маргаашаас үйлчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-05-21 17:52:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хот хоорондын зорчигч тээврийн автобусууд маргаашаас үйлчилнэ. Ингэхдээ УОК-ын шийдвэрээр шинэчлэн баталсан “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ыг ч мөрдөж эхлэх юм.


Журмыг үндэслэн Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул аймгийн Шарын гол, Дорнод, Дундговь, Орхон, Завхан, Төв Аймаг, Увс, Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай аймаг болон нийслэл хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ын дагуу үндэслэн эхлүүлэхээр болжээ.


Зорчигч тээврийн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг Авто тээврийн нэгдсэн лавлах 1900-1234 дугаарын утаснаас лавлах боломжтой.

Related news