БНСУ-ын бөхийн шигшээ багийнхнаас халдвар илэрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын бөхийн үндэсний шигшээ багийнхнаас “COVID-19” халдварын долоон тохиолдол илэрлээ гэж Солонгосын бөхийн холбооны төлөөлөгч лхагва гарагт мэдээлжээ.
Тодруулбал, Казахстаны Алматы
хотноо болсон Азийн бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг зорьсон үндэсний шигшээ
багийн 24 гишүүнээс таван тоглогч, нэг дасгалжуулагчийн шинжилгээний хариу
эерэг гарчээ.
Тэд эх орондоо
даваа гарагт ирээд байжээ. Халдвар илэрсэн хүмүүсийг эмчлэхээр тусгаарлах
байрнуудад хүргэсэн бөгөөд биеийн байдал нь тогтвортой байгаа аж.
Мөн Казахстанд
халдвар авсан нь тогтоогдсон нэг бөх тус улсдаа байгаа гэдгийг холбооны
төлөөлөгч мэдээлжээ. Тэрбээр ирэх долоо хоногт өөр тэмцээнд оролцохоор Болгарыг
зорихоор төлөвлөж байжээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day