Клубүүдийн ДАШТ: "Челси" финалд шалгарлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар
сарын 9. /ТАСС/. АНУ-д болж буй клубүүдийн ДАШТ-ий хагас шигшээгийн эхний
тоглолтод Английн “Челси” багийн хөлбөмбөгчид Бразилын “Флуминенсе” багийг 2:0
харьцаагаар хожсоноор аваргын төлөө тоглохоор тунаж үлдлээ.
Нью-Жерси муж улсын Ист-Ратерфорд
хотод болсон уг тоглолтод “Челси”-гийн бразил довтлогч Жоао Педро 18 ба
56 дахь минутанд өрсөлдөгч багийн хаалганд хоёр гоол оруулж, дубль хийлээ. Тэрбээр
“Флуминенсе” багт тамирчны гараагаа эхэлж, тэндээ 2019 он хүртэл тоглосон бөгөөд долоодугаар сарын эхээр “Брайтон”
багаас “Челси”-д шилжин иржээ.
Тоглолтын 36 дахь минутанд “Челси”-гийн хамгаалагч Трево Чалобагийн гар бөмбөгт хүрсэн гэж үзсэн шүүгч Франсуа Летексье 11 м-ийн торгуулийн цохилт заажээ. Гэвч VAR системээр тоглолтын явцыг хянаж үзсэний дараа шүүгч шийдвэрээ хүчингүй болгожээ.
Одоо “Челси” баг Испанийн “Реал Мадрид” ба Францын “Пари Сен-Жермен” багуудын аль хожсонтой нь 13-ны өдөр дэлхийн аваргын төлөө тоглоно. "Реал", ПСЖ багуудын тоглолт Ньюарк хотод 10-нд шилжих шөнийн 03 цагт /УБ цагаар/ эхэлнэ.