Клубүүдийн ДАШТ: “Реал Мадрид” хагас шигшээд шалгарлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 6. /ТАСС/. АНУ-д болж буй клубүүдийн ДАШТ-ий шөвгийн 8-ын тоглолтод Испанийн “Реал Мадрид” баг Германы Дортмунд хотын “Боруссиа” багийг 3:2 харьцаагаар хожсоноор хагас шигшээд шалгарлаа.
Нью-Жерси муж улсын Ист-Ратерфорд
хотод болсон тоглолтод реалчуудаас Гонсало Гарсия (10 дахь минут), Фран Гарсия
(20) Килиан Мбаппе (90+4) нар, хожигдсон багаас Максимилиан Байер (90+3), Серу
Гирасси (90+8) нар гоол оруулсан байна. Хоёрдугаар үеийн нэмэлт цагийн зургаа
дахь минутанд “Реал”-ын хамгаалагч Хёйсен улаан хуудас авч, талбайгаас
хөөгджээ.
Одоо хагас шигшээд “Реал Мадрид” баг Аваргуудын лигт түрүүлсэн Францын “Пари
Сен-Жермен”-тэй 8-ны өдөр тоглоно. Парисчууд шөвгийн 8-д Германы “Бавариа”
багийг 2:0-ээр, шөвгийн 16-д Италийн “Ювентус”-ыг 1:0-ээр тус тус хожсон юм.
9-ний өдөр хагас шигшээгийн хоёр дахь тоглолт болох бөгөөд Английн “Челси”,
Бразилын “Флуминенсе” багууд шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө.