Каспар Корбо дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-10-26 13:59:36

ОТТАВА, 2025 оны аравдугаар сарын 26 /TASS/. Канадын Торонто хотод болж буй богино зайн усанд сэлэлтийн дэлхийн цомын тэмцээний 200 метрийн зайн мэлхий сэлэлтийн төрөлд Нидерландын тамирчин Каспар Корбо дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ.


Корбо 200 метрийн зайг 1 минут 59.52 секундэд туулсан байна. Өмнөх амжилтыг Оросын тамирчин Кирилл Пригода эзэмшиж байсан бөгөөд тэрбээр 2018 онд БНХАУ-ын Ханжөү хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2 минут 0.16 секундээр тогтоож байсан юм.


Тус тэмцээний үеэр мөн АНУ-ын усанд сэлэлтийн тамирчин Кейт Дугласс, Австралийн тамирчин Кейли Маккиоун, Унгарын тамирчин Хуберт Кош нар шинэ дээд амжилт тогтоосон байна. Дугласс 100 метрийн зайн чөлөөт сэлэлтийн төрөлд 49.93 секундийн амжилт үзүүлж, 10 дугаар сарын 19-нд тогтоосон өмнөх дээд амжилтыг (50.19) шинэчилжээ. Кош 100 метрийн зайн араар даллах сэлэлтийн дэлхийн рекордыг (48.16 секунд) шинэчилсэн бол Маккиоун 200 метрийн зайн араар даллах сэлэлтийн төрөлд тогтоосон амжилтыг (1 минут 57.33 секунд) эвджээ.


Related news