Үнэт цаас болон 1072 хувьцааны талаар иргэдэд мэдээлэл өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт
цаасны газрын дарга Б.Лхагвасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт
ажиллаж, аймгийн ЗДТГ-тай хамтран иргэд, орон нутгийн санхүүгийн хорооны
зохицуулалттай байгууллагууд, албан хаагчидтай уулзалт хийж, мэдээлэл өглөө.
Тус уулзалтаар 1072 хувьцаа, хөрөнгийн
зах зээл болон үнэт цаасны өнөөгийн нөхцөл байдал, мөнгө угаах терроризмыг
санхүүжүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх зэрэг асуудлаар мэдээлэл өгч, оролцогчдын
сонирхсон асуултад хариулт өгчээ.
Уулзалтад 80 гаруй иргэд оролцож,
санхүүгийн талаарх тулгамдсан асуудлуудаар зөвлөгөө авсан бөгөөд уулзалтад
оролцсон хүмүүст санхүүгээ хөтлөн явуулах, төлөвлөхөд туслах гарын авлага,
материал тараажээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days