Замын-Үүдэд замын цагдаагийн хяналтын пост ашиглалтад оров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-01-09 14:07:47

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Замын-Үүд, Эрдэнэ сумын уулзвар нутагт аймгийн Орон нутаг хөгжүүлэх сангийн 56.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Замын цагдаагийн хяналтын пост байгуулллаа. Мөн Замын-Үүдэд авто пүүг  байрлуулжээ. 

Дээрх ажлыг “Баялаг орчлон” ХХК гүйцэтгэж шинэ оны өмнөхөн ашиглалтад хүлээлгэн өгсөн юм.  Өмнө нь мянганы замын босоо тэнхлэг Сайншанд- Замын-Үүдийн уулзвар зам дээр мөн л  хяналтын пост барьж байсан.

Ингэснээр  Сайншанд чиглэлийн босоо тэнхлэгийн авто замд гарч байгаа зам тээврийн осол, хэргийг бууруулах зорилгоор цагдаагийн алба хаагчдын ажиллах нөхцөл бололцоог бүрэн хангасан хоёр посттой болж байгаа аж.

Дорноговь аймгийн нутгаар улсын чанартай босоо тэнхлэгийн хатуу хучилттай замын 40 гаруй хувь буюу 408 километр зам дайрдаг учраас авто тээврийн ослын улмаас хүн нас барсан гэмтсэн ослын 80 хувь энэ замд гарсан нь судалгаагаар батлагджээ.

Related news