Ослын улмаас гэмтсэн хоёр хүнийг Замын-Үүдэд хагалгаанд оруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатарын чиглэлд зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлж явсан автобус Замын-Үүдийн орох хаалга буюу тэмээтэй хөшөөг мөргөж осол гаргаснаар хоёр хүний амь нас хохирч олон хүн гэмтэж бэртсэн.
Бэртэж гэмтсэн хүмүүсийн биеийн байдал ямар байгаа талаар Замын-Үүдийн нэгдсэн эмнэлгийн дарга н.Оюунсүрэнгээс тодруулахад “Нэгдүгээр сарын 08-ны өглөөний 06 цагийн орчимд гарсан хэргийн улмаас хүнд гэмтсэн хоёр хүнийг Замын-Үүдийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж яаралтай хагалгаанд орууллаа.Тархи болон хэвлийн тус газар хүнд гэмтсэн. Хагалгаанд орсон хүмүүсийн биеийн байдал тааруу байна. Өнөөдөр Улаанбаатараас Онцгой байдлын болон Гэмтлийн эмнэлгийн эмч, сувилагчдын баг нисдэг тэргээр ирж дээрх хүмүүсийг яг одоо авч явахаар боллоо” гэв.
Харин өчигдөр орой орон нутгийн галт тэргэнд нэмэлтээр хоёр вагон
залгаж автобусанд зорчиж явсан бусад
хүмүүсийг Улаанбаатар руу хүргэжээ. Ослын
газар
Цагдаа, Онцгой байдал, Замын-Үүдийн Гал унтраах анги, Авто тээврийн төв, эмнэлгийн ажитнууд ажилласан бол хэргийн шалтгааныг
тодруулахаар Цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.