Төмөр замчид шинэ орон сууцтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-01-07 12:52:49

Дорноговь /МОНЦАМЭ/. Шинэ оны эхэнд Дорноговь аймгийн Өргөн суманд УБТЗ-ын Өргөн өртөөний нэг тэр бум 800 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтаар 24 айлын орон сууц ашиглалтад орлоо.

Дээрх орон сууц нь төвлөрсөн халаалт дулаанд холбогдсон төдийгүй төмөр замын ажилчдын амьдрах тав тухыг хангасан тохилог дулаан сууц болсон байна.

Монгол-Оросын хамтарсан УБТЗ-ын захиргаанаас ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх, тохилог дулаан орон сууцаар хангах хөтөлбөрийг шат дараатай хэрэгжүүлж байгаа аж.

Related news