Орон сууцанд орох иргэний хүсэлтийг хүлээн авч эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-01-03 12:54:23

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн хөрөнгө оруулалтаар Замын-Үүд суманд баригдсан “ Мандах наран-2” хорооллын  дөрвөн блок орон сууцанд орох иргэдийн хүсэлтийг хүлээн авч эхэлжээ.

Орон сууцыг Дорноговь аймгийн Нутгийн зөвпөлийн санхүүжилтээр ахмад настан, залуу гэр бүл болон анх удаагаа байртай болох гэж буй гэр бүлийг дэмжих зорилгоор аймгийн ЗДТГ-тай хамтран барьсан юм.Орон сууцны нэг ам метр талбайн үнэ 700 орчим мянган төгрөг байгаа аж. 

Тус сум дахь 630 м2 талбай бүхий худалдаа үйлчилгээний төв, дулаан авто граж, зогсоол бүхий 284 айлын орон сууцыг “Гантулга трейд” ХХК гүйцэтгэж 2018 оны 12 дугаар сарын 10-нд ашиглалтад оруулсан. 

Related news