Шинэ дотуур байрыг ашиглалтад хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-12-02 21:26:35

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Мандах сумын ерөнхий боловсролын сургуулийн 60 хүүхдийн багтаамжтай  дотуур байрыг “Өгөө мөрөн шанд” ХХК барьж ашиглалтад оруулсныг албаныхан  ашиглалтад хүлээн авлаа.

Барилгын ажлыг  “Өгөө мөрөн шанд ХХК ”орон нутгийн төсвийн 790 сая төгрөгийн хөрөнгөөр барьсан байна. Шинэ дотуур байрны нээлтийн ёслолын ажиллагаа 11 дүгээр сарын 30-нд болж аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин болон орон нутгийн удирдлагууд оролцов.

Удахгүй  БСШУСЯ-ны санхүүжилтээр сурагчдын  дотуур байрны хэрэглээ  ор, сандал, шкаф, хувцасны шүүгээ, гал тогоо зэрэг шаардлагатай эд зүйлсийг  тохижуулахаар болсон  талаар сумын ЗДТГ-аас мэдээлэв.  Харин баригдаад 40 орчим жил болж байгаа хуучин дотуур байрыг  засварлаж сургуулийн багш нарын орон сууц болгохоор шийдвэрлэлээ.

Related news