Стандартад нийцсэн сагсан бөмбөгийн талбайтай болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас санаачилж сумын нэгдүгээр багийн нутаг дахь ерөнхий боловсролын сургуулийн гадна бүтээн босгож буй стандартад нийцсэн сагсан бөмбөгийн талбай ашиглалтад орлоо.
Талбайг "Сайншанд Салхин Парк" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд 3x3 сагсан бөмбөгийн талбайг байгуулж, тохижуулсан бөгөөд гүйцэтгэгчээр "Тобэм" ХХК ажилласан байна.
Сагсан бөмбөгийн нээлтийн арга хэмжээ 11 дүгээр сарын 06-нд болж орон нутгийн удирдлагууд хийгээд сургуулийн багш нар, сурагчдын төлөөлөл оролцов. Стандарт нийцсэн сагсан бөмбөгийн талбайтай болсноор тус сургуулийн сурагчид сагсан бөмбөгөөр хичээллэх, бэлгэл хийх, улмаар уралдаан тэмцээнд амжилттай оролцох боломж бүрдэж байгаа талаар албаныхан онцлов.