Унгарын элчин сайд Галошфа Михай Дорноговь аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-11-06 11:41:46

Дорноговь /МОНЦАМЭ/. Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Галошфа Михай болон Зам тээврийн хөгжлийн төвийн дарга Р.Буд тэргүүтэй төлөөлөгчид  Дорноговь аймагт 11 дүгээр сарын 01-нээс 04-нд ажиллалаа.

Албаны төлөөлөгчдийг аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин хүлээн авч уулзан аймаг орны хөгжил дэвшил, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч харилцан ярилцсан юм.

Унгар Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Галошфа Михай 30 жилийн тэртээ Дорноговь аймгийн Мандах сум дахь Цагаан суваргын орд газрын судалгааны ажлыг эхллэхэд гар бие оролцож байсан хүмүүсийг нэг аж.

Тэрээр 2017 оны 10 дугаар сард Унгар Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ажиллаж

байгаа юм. Албаныхан цаашид тодорхой чиглэлээр хамтран ажиллах, хамтын ажиллагааны боломжийг судлах, хөрөнгө оруулалт хийх талаар саналаа илэрхийлж хамтран ажиллахаар болсон байна.

Related news