Гванжу хоттой хамтын ажиллагаагаа сэргээхээр болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-11-02 12:39:24

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг нь БНСУ-ын Кёнги мужийн Гванжу хоттой хамтын ажиллагаагаа сэргээхээр болжээ.

Учир нь тус  аймаг Гванжу хоттой 2001-2007 онд хамтын ажиллагаатай байсан бөгөөд Гванжу хотын Засаг даргын урилгаар хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Дорноговь  аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин болон албаны төлөөлөгчид 10 дугаар сарын 22-нд тус хотод албан айлчлал хийсэн байна.

Талууд өмнөх харилцаагаа сэргээх, нийгмийн өргөн салбарт харилцаа хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар санал солилцож хамтран ажиллахаар болсон аж. Гванжу хот нийт 380 гаруй мянган хүн амтай, хүлэмжийн газар тариалан болон хөдөө аж ахуй түлхүү хөгжсөн аж.

Related news