Дорноговийнхон өглөө болгон дасгал хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-11-02 11:22:58

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн иргэд  ажлын долоо  хоногийн өглөө болгон 06.30-07.00 цагийн хооронд аймгийн БТСГ-ын зааланд дасгал хийж байна.

Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу  нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд байгууллага, иргэдийн оролцоог идэвхжүүлэх, эрүүл мэндийг  дэмжих орчин бүрдүүлэх зорилгоор сар бүрийн  гурав дахь долоо хоногийн баасан гарагийг “Нийгмийн эрүүл мэндийн өдөр“ болгосон байдаг.

Захирамжаар нийгмийн эрүүл мэндийн өдрөөр  зохион байуулах байгууллагуудын үйл ажиллагааны хуваарийг баталсан бөгөөд  байгууллага аж ахуй нэгжүүд иргэдийн оролцоог хангасан спортын уралдаан тэмцээн зохион байгуулах, эрүүл зан үйл төлөвшүүлэх сургалт сурталчилгааны ажлыг эрүүл мэндийн бйгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй.
Дорноговь аймаг 2018 оныг “Иргэдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд жилийн ажлын хүрээнд эрүүл мэндийн чиглэлээр олныг хамруулсан ажлын нэг нь энэ аж.

Related news