Дорноговь аймгийн тамирчдын амжилтын буухиа өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-11-02 11:02:12

Дорноговь /МОНЦАМЭ/. Оны эхний есдүгээр сарын байдлаар Дорноговь аймгийн тамирчид 16-н төрлөөр 192 медаль хүртсэн байна.

Энэ хугацаанд өсвөрийн улсын аварга шалгаруулах, насанд хүрэгчдийн, олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хөнгөн атлетик, жүдо бөх, чөлөөт бөх, үндэсний бөх, үндэсний сур, волейбол, сагсан бөмбөг, таеквондо, теннис, дугуй, шагай харваа, шатар, даам, пауэрлифтинг, жюү жицү зэрэг төрлөөр 300 гаруй тамирчин өрсөлдөж дээрх амжилтыг гаргасан аж.

Тамирчдыг амжилт гаргахад орон нутгаас хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлснээс гадна бэлтгэл хийх боломжийг олгож тэднийг нэгдсэн удирдлагаар хангаж ажилласан нь нөлөөлсөн. Тиймээс өмнөх жилүүдийнхээс  амжилтын буухиа өссөн гэж спортын салбарынхан онцлов.

Дашрамд дурдахад 2016 оны Бразилын Рио де Жанейро хотноо болсон Паралимпийн наадмын харааны бэрхшээлтэй иргэдийн жудо бөхийн  60 кг жингийн хүрэл медальт ОУХМ Б.Ууганхүүгийн Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул юм.

Related news