ТҮЦ машинаас төрийн үйлчилгээ авах боломж бүрдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын Тамгын газраас ТҮЦ буюу төрийн үйлчилгээний цахим машиныг Төмөр замын гэгдэх дөрөвдүгээр багт байрлах УБТЗ-ын Сайншанд өртөөний хүлээлгийн танхимд суурилууллаа.
ТҮЦ машин 10 дугаар сарын 31-нээс ашиглалтад орж байгаа бөгөөд иргэд ТҮЦ машинаас 16 нэр төрлийн төрийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой.
Сайншанд сумын төмөр замын гэгдэх дөрөвдүгээр багт долоон мянга орчим хүн
суурьшин аж төрдөг бөгөөд аймгийн төвөөсөө асллагдсан багийн нэгд багтдаг юм.