Сайншандад 2000 гаруй хайлаас тарив
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Сайншанд сумын "Тохижилт-Сайншанд" хот тохижилтын газар намрын нөхөн тарилтынын хүрээнд 2000 хайлаас тарилаа.
Харин өнгөрсөн хавар Сайншанд хотод нийтийн эзэмшлийн зам талбай дагуу 13000 орчим мод тарьсан бол үүний ургалт сайн байгаа талаар Хот тохижилтын газраас мэдээлэв.
Мод тарьсан дараа
нь арчлах, услах ажил чухал тул намрын мод тариалалтын ажлын хүрээнд хавар
тарьсан модоо ургуулах, нөхөн тарилт хийх, намрын цэнэг усалгаа хийж зэрэг ажлыг
Хот тохижилтын ажилтнууд гүйцэтгэж буй.