Нефть үйлдвэрийн эхний дэд бүтцийн ажил 30 гаруй хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь
аймгийн Алтанширээ суманд баригдах нефть үйлдвэрийн эхний дэд бүтцийн ажил 30
гаруй хувьтай.
Дэд бүтцийн ажлын туслан гүйцэтгэгчээр орон нутгийн долоон компани, 100 гаруй иргэн болон орон нутгийн иргэдийн техник хэрэгслийг татан ажиллуулж байна. Газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллах боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор Энэтхэгт Дорноговь аймгийн 10-15 хүүхэд залуусыг газрын тосны чиглэлээр сургахаар болжээ.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2022 онд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж буй бөгөөд үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1,5 сая тонн нефть боловсруулах тооцоог албаныхан гаргажээ.