Санал хураалт аймгийн хэмжээнд 47.7 хувьтай байна
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд санал өгөх 59950 сонгогч бий. Үүнээс 17.00 цагийн байдлаар 28574 буюу 47,7 хувь нь саналаа өгчээ. 17.00 цаг хүртэл 50-иас дээшхи насны сонгогчдын санал өгөх идэвхи өндөр, харин 18-25, 26-49 хүртэлх насны сонгогчдын идэвхи сул байгааг аймгийн сонгуулийн хорооноос мэдээлж байна. Магадгүй энэ өдрийн халуун бүгчим байдал нөлөөлсөн байж болзошгүй, оройны сэрүүн цагаар саналын ирц нэмэгдэх хандлагатайг хэлж байна.
2933 days