Дорноговьд цаг агаар тогтуун байна
Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж буй энэ цаг үед Дорноговь аймгийн ихэнх нутгаар цаг агаар тогтуун, халуун, салхитай байна. Дорноговь аймгийн УЦУОША-ны гаргасан мэдээллээс үзэхэд зургадугаар сарын 26-ны 07.00 цагаас үдшийн 22.00 цаг хүртэл салхи секундэд таван метр секунд, агаарын температур өдөртөө 37 орчим хэм байна.
2934 days