Хөвсгөл аймгийн сонгогчдын ирц 46,34 хувьд хүрээд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт оройн 17 цагийн байдлаар нийт санал өгөх 82900 иргэдийн 38416 нь саналаа өгч сонгуулийн ирц 46,34 хувьтай байна.
Сумдаас сонгуульд хамгийн идэвхитэй Чандмань-Өндөр сум 61,94 хувьтай, Эрдэнэбулган 57,93, Рэнчинлхүмбэ 57,6 хувьтай идэвхитэй оролцож байгаа бол Бүрэнтогтох 41,93 хувьтай, Тосонцэнгэл сумын иргэд 42,07 хувьтай идэвх муу оролцож байгаа гэнэ. Аймгийн Сонгуулийн хороонд ямар нэгэн гомдол санал ирээгүй сонгууль хэвийн үргэлжилж байна.

Б.Гантуяа