Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд хүндэтгэлийн парад жагслаа
Баянхонгор /МОНЦАМЭ/. Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой, артиллерийн цэрэг үүсэн байгуулагдсаны 100 жил, Батлан хамгаалах яамны 110, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 100, Цэргийн төв эмнэлгийн 100 жилийн ой тус тус энэ онд тохиож байна. Түүхт ойг тохиолдуулан Монгол цэргийн өдрөөр Баянхонгор аймгийн Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд хүндэтгэлийн парад жагслаа.
1628 days