Аварга Н.Түвшинбаяр шинэ цолтой анхны түрүүгээ авлаа
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Бүрэгхангай суманд болсон гурван баяр давхацсан наадмын хүчит бөхийн барилдаанд энэ жилийн улсын баяр наадмаар Монгол улсын заан цол хүртсэн, олимпийн аварга Н.Түвшинбаяр шинэ цолоо дуудуулан барилдаж түрүүллээ. Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн сумын баяр наадам, Монгол улсын начин Д.Тамирын цолонд хүндэтгэл үзүүлэх, “Хоёр түмэн адууны баяр” давхцсан наадамд улс, аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүд зодоглосон наадамд улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэж, энэ жилийн шинэ начин Б.Бат-Эрдэнэ, аймгийн арслан Г.Ганбаатар нар шөвгөрлөө.
2858天