Булганыхан хот, тосгоны асуудалд болгоомжтой хандах санал гаргажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг, төсөлд санал авах ажлыг аймгийн хэмжээнд зохион байгууллаа. Булган аймгийн иргэдийн хувьд нутаг дэвсгэр дээр нь байгуулагдсан Орхон аймаг, Хялганат тосгон байдаг учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хот тосгоны асуудалд болгоомжтой хандах санал тусгайлан гаргасан гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга П.Хишигдаваа онцоллоо.
Орхон аймаг улсын зэрэглэлтэй хот болбол газар нутгийн хилийн зааг хэрхэн өөрчлөгдөх, хил залгаа сумын багийн асуудлыг хэрхэн шийдэх талаар санал гаргасан аж.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар аймгийн 6245 иргэнд танилцуулж, 5202 иргэний саналыг нэгтгэсэн байна. Хуулийн төсөлд санал өгөх хуудсаар өгсөн саналын хувьд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг бүхэлд нь дэмжсэн 16705, зарим хэсгийг дэмжсэн 12444, зарим хэсгийг дэмжээгүй 7820, бүхэлд дэмжээгүй 5044 санал иржээ.
Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн санал өгөх хуудсаар өгсөн саналаас Төрийн албатай холбоотой буюу Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой байх, шатлан дэвших зарчимд үндэслэх, төрийн албаны төв байгууллагын хараат бус байдал, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтоох, төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр болон хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглох саналыг бүхэлд нь хамгийн олон саналаар дэмжсэн байна.

М.Батжаргал