Хялганатынхан энэ жил нөөц өвс бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-09-06 16:15:38
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон аймагтаа хамгийн олон хүн амтай ч цөөн малтай төвлөрсөн баг. Тус тосгоны Захирагчийн ажлын албаны дарга А.Сод-Эрдэнэ: Тосгоны 97 өрхийн 17,0 мянган мал өвөлжүүлэхээр бэлтгэл хангаж байна. Жил бүр манай малчид 2500 тонн өвс бэлтгэж авдаг. Энэ жил ч ийм хэмжээний хадлан авах зорилготой. Энэ жил зуншлага тааруу газрын гарц муу байсан болохоор цас унавал мал өвөлжилт тавгүй болох шинж бий. Хангал суманд хүсэлт тавьж хадлангийн талбай заалган 50 тонн өвс бэлтгэж аюулгүй нөөцөд хадгалахаар шийдвэрлэсэн гэж ярьлаа.
Тус тосгон газар нутаг бага учир хил залгаа сумын малчидтай бэлчээр, газар нутгийн маргаан тасардаггүй ч зохицуулж амьдардаг аж.
Хялганат тосгон нь засаг захиргааны нэгжийн хувьд багийн статустай бөгөөд харьяалагддаг Хангал сумаасаа бараг гурав дахин олон хүн амтай суурин юм.
М.Батжаргал
相关新闻