Бичил уурхай зөвшөөрөлгүй ажиллаж байжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-аас томилогдсон ажлын хэсэг Бүрэгхангай суманд бичил уурхай эрхлэгч нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг шалгасан байна. Нийтдээ 11 бичил уурхай эрхлэгч шалгалтад хамрагджээ.
Шалгалтаар “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” зөрчсөн зөрчил нэлээд гарлаа. Бүх нөхөрлөлүүд 3500 шоосантиметр хүртэл багтаамжтай дотоод шаталт хөдөлгүүр бүхий хоёроос илүүгүй машин механизм ашиглах журмын заалтыг зөрчсөн байна. Гэрээгээр олгосон талбайг бусдад шилжүүлэх, барьцаалахгүй, худалдахгүй, түрээслэхгүй байх заалтыг зөрчин аж ахуйн нэгжтэй тохиролцон талбай ашиглуулсан зөрчил ч байна.
Мөн Туул голын хамгаалалтын бүс рүү орж ашиглалт явуулсан, нөхөн сэргээлт хийх нэрээр уурхай эрхлэх байдал шалгалтаар илэрлээ гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Г.Гантулга ярьлаа.
Ашигт малтмалын газрын дүгнэлт байхгүй, сумын Засаг даргатай гэрээ байгуулаагүй, өөр компаниар олборлолт хийлгэж хууль бус үйл ажиллагаа явуулсан хоёр нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авах аж. Мөн нөхөн сэргээлт хийх бус уурхай эрхэлж байсан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах, тоног төхөөрөмжийг хураах саналыг холбогдох эрх бүхий байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэх юм байна.

М.Батжаргал