Биеийн тамир спортын байгууллагын 70 жилийн ойг тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-09-13 17:05:11
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт биеийн тамир спортын байгууллага үүсч хөгжсөний 70 жилийн ойг энэ сарын 24-нд тэмдэглэхээр боллоо.
Ойн баярын өдрүүдэд үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, шагайн харваа, волейболын тэмцээн болох юм.
- Манай байгууллагын 70 жилийн ойн арга хэмжээ ирэх амралтын өдрүүдээс эхэлж сагсан бөмбөгийн тэмцээн болно. Ойн нэрэмжит тэмцээний бэлтгэлийг хангаад байна гэж аймгийн биеийн тамир спортын газрын мэргэжилтэн Ж.Чулуунцэцэг мэдээллээ.
Аймгийн биеийн тамир, спортын газар спортын ордон, усан спорт сургалтын төв, спорт заал зэрэг томоохон байгууламжтай иргэдэд биеийн тамир спортын олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж, улс, бүс, аймгийн хэмжээний тэмцээн явуулах материаллаг баазтай юм.
М.Батжаргал
相关新闻