Булган аймаг цусны салбар төвтэй боллоо
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг цусны салбар төвтэй боллоо.
-Манай аймгийн цусны банк салбар төв болон өргөжлөө. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Азийнхөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа “эрүүл мэндийн салбарын хөгжил-5” төслийн шугмаар манай цусны салбар төвийг 55,0 сая төгрөгийн засвар хийж, 432,0 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангасан. Салбар төв болсноор цусан бүтээгдэхүүн, сийвэнгийн бэлдмэлийг 2 жил хадгалах бололцоотой болж, олон хүний амь нас, эрүүл мэндийг аврах боломж нэмэгдлээ гэж цусны салбар төвийн бага эмч Г.Туяа ярьлаа.
2899天