“Нэг баг, нэг агт” аяны хүрээнд хилчдэд 11 агт хандивлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-08-08 12:50:57
Булган /МОНЦАМЭ/. Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах үйлсэд хувь нэмэр оруулах, хилчдийг уналгаар хангах зорилгоор Булган аймагт “Нэг баг, нэг агт” сайн үйлсийн аян үргэлжилж байна.

Тус аймгийн Хангал сумын Хонгор-Өндөр багийн Засаг дарга Б.Отгонбаатар, Сөрт багийн малчин З.Батжаргал, Урт багийн малчин Р.Энхбат, Сэлэнгэ сумын 1-р багийн малчин Б.Баттөр, 2-р багийн малчин Б.Шинэпүрэв, 3-р багийн малчин Ц.Баттулга, 4-р багийн малчин Х.Бөхбат, 5-р багийн малчин Г.Алтанхуяг , Бугат сумын 1-р багийн малчин Д.Баяр-Очир, 2-р багийн малчин Д.Жагдал, 3-р багийн малчин Н.Дондог нар нийт 11 агт хандивлаад байна. 

“Нэг баг, нэг агт” сайн үйлсийн аяныг дэмжин багийн Засаг дарга нар болон орон нутгийн ард иргэд агт морьдыг хандивлах ажил цаашид үргэлжилж байна. Улсын хилийн халдашгүй дархан байдал, хилчдийг улсын хил хамгаалалтад үүрэг гүйцэтгэх найдвартай уналгаар хангахад үнэтэй хувь нэмэр оруулан идэвхи санаачлагатай ажиллаж байгаа орон нутгийн удирдлага, багийн Засаг дарга нар, уналгын агт хандивласан малчид, ард иргэддээ талархал илэрхийлж буйгаа гэж Хилийн цэргийн 0286-р ангийн хошууч Б.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн юм.

Монгол Улсын Хилийн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Улсын хил хамгаалалтад иргэдийг оролцуулах журам”-ыг хэрэгжүүлэн малчид хилчдэд агт морио бэлэглэж, дархан хилээ мануулж байна.
М.Батжаргал
相关新闻