Сум хөгжүүлэх сангаас 46,5 сая төгрөгийн зээл олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын сум хөгжүүлэх сангийн зөвлөл долоон иргэний төсөлд 46,5 сая төгрөг зээл олгожээ. Тус сумын төв, зарим багийн нутгаар Булган-Мөрөнгийн чиглэлийн төв зам дайран өнгөрдөг учир иргэд үйлчилгээ эрхлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэх сонирхолтой байдаг байна.
Иргэн Д.Атарсүрэнгийн спортын чиглэлийн “Баатар вангийн хүчтэн”, Н.Болормаагийн “Шидэт цагаан идээ”, Ч.Батцэцэгийн талх нарийн боовны “Сэлэнгэ”, Э.Баянбаатарын авто засварын “Аяны анд”, Х.Өлзийбаатарын “Суран эдлэл” зэрэг төсөл энэ удаа шалгаран зээл авсан байна.
- Сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлтөөс бий болсон санхүүжилтээр зээл олгосон. Төсөл сонгон шалгаруулах зарыг нийтэд сурталчилж, 40 гаруй иргэн, аж ахуйн нэгжээс төсөл хүлээн авч шийдвэрлэсэн гэж сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Б.Энхмаа мэдээллээ.

М.Батжаргал