Булган аймгийн барилгачид ойгоо тэмдэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-09-08 15:52:26
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт мэргэжлийн барилгын байгууллага үүсч хөгжсөний 60 жилийн ойг тэмдэглэж байна.
            Тус аймагт 1957 онд барилга анги нэртэйгээр хятад барилгачидтай байгууллага үүссэнээс хойш үндэсний мэргэжилтэй боловсон хүчин, материаллаг баазаар бэхжиж, орон нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан, бүтээн байгуулалтыг гүйцэтгэсэн барилгын байгууллага нэгэн жарныг өнгөрүүлсэн байна. Сүүлийн хоёр жилд 28,0 орчим тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсний тал хувийг тус аймгийн барилгачид бүтээн байгуулсан байна.
Барилгын байгууллагын ойд оролцогчид Цогт хунтайжийн хөшөөнд цэцэг өргөн, баяр хурал хийж, хүндэтгэлийн концерт сонирхлоо.
Булган аймгийн барилгын байгууллагын анхны монгол ажилчдын нэг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат барилгачин Д.Дагвасамбуугийн хүндэтгэлийн самбарыг түүний удирдсан хамт олон барьсан аймгийн нэгдсэн эмнэлгийн хананд байрлуулж, соёл амралтын цэцэрлэгт хүрээлэнд барилгачдын талбайн шавь тавих ёслол боллоо.
Аймгийн барилга угсралтын контор, нэгдэлд дундын үйлдвэр, барилга захиалагчийн товчоо, их барилгын хэлтэс зэрэг барилгын салбарын байгууллагад ажиллаж байсан ахмадууд ойдоо хүрэлцэн ирж оролцож байна.
М.Батжаргал
相关新闻