Рашаантын сургууль ариун цэврийн байгууламжтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Рашаант сумын бүрэн дунд боловсролын сургууль сурагчдын сурах таатай орчинг бүрдүүлэн шинээр ариун цэврийн байгууламж барьж ашиглалтад оруулжээ.
- “Дэлхийн зөн” олон улсын байгууллага, Мобиком компани, сумын Засаг даргын Тамгын газар хамтран хөрөнгийн асуудлыг шийдэж, хүүхдүүддээ ариун цэврийн байгууламж барьж өглөө. Хүйтэн сэрүүний улиралд хүүхдүүд гадаа гарч биеэ засахгүй болж байна. Хүүхэд багачууд хотынхноос дутахгүй орчинд сурах боломжтой боллоо гэж сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ ярьлаа.
Тус сумын сургуульд энэ хичээлийн жилд 740 гаруй хүүхэд суралцаж, 152 сурагч дотуур байранд амьдарч байна.

М.Батжаргал