Зарим цахим тоглоомын газрыг хаалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын газар, Стандартчлал хэмжил зүйн хэлтэс хамтран “РС тоглоом” арга хэмжээ зохион байгуулж, Булган суманд үйл ажиллагаа явуулдаг цахим тоглоомын газар, интернет кафе, биллъярдын үйл ажиллагааг шалгасан байна.
Булган суманд үйл ажиллагаа явуулж байгаа цахим тоглоомын 4, интернет кафе 1, биллъярдын 1 газрыг шалгасан. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан “Оч” цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зогсоолоо. Хүүхдийн тоглох орчин, эрүүл ахуйн шаардлага хангуулахад анхаарсан гэж аймгийн цагдаагийн газрын хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ж.Оюунгэрэл ярив.
Хүүхдийн тоглох орчин бүрдүүлэх, ариун цэвэр эрүүл ахуйн шаардлагыг хангуулах зорилгоор энэ он гарсаар цахим тоглоомын гурван газрын үйл ажиллагааг түр зогсоож, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан байна. Тус аймагт цахим тоглоомонд донтон сэтгэцийн өөрчлөлтөд орсон нэг хүүхэд холбогдох байгууллагуудад бүртгэлтэй байдаг аж.

М.Батжаргал