Хүүхэд харах үйлчилгээнийхэнд сургалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-09-11 18:10:09
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдэд аймгийн мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн газар, гэр бүл, хүүхэд, залуучуудын газар хамтран сургалт зохион байгууллаа.

Хүүхэд харах үйлчилгээний хууль, тавигдах шаардлага, хүнсний эрүүл ахуй, бага насны хүүхэдтэй ажиллах арга зүйн талаар мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д.Ариунаа, цагдаагийн газрын хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ж.Оюунгэрэл, Булган сумын 4-р цэцэрлэгийн арга зүйч Ж.Нансалмаа нар мэдээлэл хийлээ. 
Сургалтын үеэр Тэшиг сумын "Алтаргана, Ирээдүй" хүүхэд харах байр, Булган сумын "Маргад Эрдэнэ" хүүхэд харах үйлчилгээний багш Б.Мягмарыг шилдэгээр  шалгаруулан урамшууллаа.
Тус аймагт  хүүхэд харах үйлчилгээний 37 байр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор мэргэжлийн байгууллагуудаас хяналт, шалгалт хийж, зөвлөмж чиглэл хүргүүлжээ. 
М.Батжаргал
相关新闻