Малын нүүдлийг хориглолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга захирамж гаргаж энэ оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зарим нутгаас аймагтаа мал оруулахыг хориглолоо.
Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдсэн Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгуудаас тус аймгийн нутаг дэвсгэрт оторлох болон бусад шалтгаанаар мал оруулахгүй байхаар шийдвэрлэлээ. Мөн өөрийн аймгийн малчдаас дээрх нутаг руу зорих малын нүүдлийг хориглоод байна.
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавихыг сумын Засаг дарга, аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газарт даалгажээ.

М.Батжаргал