Ургац хураалтын урьдчилсан төлөвийг дахин тогтоож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-09-07 16:12:23
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг энэ намар 55,0 мянган тонн ургац хураан авах урьдчилсан төлөвийг өнгөрсөн сард гаргасан юм. Энэ жил хур бороо элбэгтэй байгаа зуншлага сайн байснаас газар тариалангийн үйлдвэрлэлд таатай нөлөөлж арвин ургац авах боломж байгаа учир ургац хураалтын урьдчилсан төлөвийг дахин тогтоохоор аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ажлын хэсэг суманд ажиллаж байна.
Аймгийн хэмжээгээр нийтдээ 42,3 мянган га талбайд тариалалт хийснээс 41,5 мянган га-д улаанбуудай тариалсан юм. Нэгж талбайгаас  дундажаар 14.2 центнер ургац авах, нийтдээ 54,1 мянган тонн улаанбуудай хураан авах төлөвтэй байна. Баян-Агт, Бугат, Бүрэгхангай, Тэшиг, Хангал, Хутаг-Өндөр суманд аймгийн дундажаас ахиу ургац хурааж авах урьдчилсан төлөв гарчээ.
М.Батжаргал

Холбоотой мэдээ