Дулаан дамжуулах төвийг өргөтгөх шаардлагатай байгааг танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-09-04 18:11:38
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймаг өвөлжилтийн бэлтгэл ажил болон тулгамдаж байгаа ажлууд байгаа ажээ. Энэ тухай аймгийн Засаг дарга Д.Батлут өнөөдөр Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Г.Занданшатар 21 аймгийн удирдлагуудтай цахим хурал хийх үеэр онцолж танилцууллаа.
Тухайлбал: Энэ онд тус аймаг улсын болон орон нутгийн хөрөнгөөр 130 ажил хийж байна. Үүнээс улсын төсвөөр хийх 2.1 км авто замын өргөтгөлийн тендер одоо болтол зарлагдаагүй байгаа ажээ. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд ЦТП/35к.Вт /дулаан дамжуулах төв/-ийг өргөтгөхгүй бол Орхон аймаг “хөлдөх” эрсдэлтэй байгаа гэлээ. Уг ажлыг хийхэд 4.7 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд жил бүр үүнийг шийдүүлэхээр шат, шатны байгууллагад ханддаг  ч өдий болтол шийдэгдээгүй байна гэсэн юм.   

Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Г.Занданшатар өнөөдөр 21 аймгийн удирдлагуудтай цахим хурал хийх үеэрээ өвөлжилтийн бэлтгэл ажил, Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны  “Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 тоот албан даалгавар, 2018 оны 8 дугаар сарын 22-ны “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсож, үүрэг өглөө.
Г.Занданшатар хэлэхдээ, “Монгол Улсын төсвийн алдагдал буурч, орлого нэг их наяд төгрөгөөр давж нийгэм, эдийн засгийн хөгжлийн үзүүлэлт нэмэгдсэн байна.  Мөн 2016 онд иргэдийн хадгаламж 5.4 их наяд төгрөг байсан бол энэ онд 9.6 их наяд төгрөг болжээ. Аймаг бүр өвөлжилтийн бэлтгэл ажлаа эрчимжүүлэхгүй бол энэ сарын дундуур цочир хүйтэрнэ. Энэ жил бүх нутгаар зуншлага сайхан байсан тул хадлан, тэжээл, ургац хураалтандаа анхаарах хэрэгтэй. Өнгөрсөн онд 67 сая толгой мал тоолуулсан бол энэ жил 73 саяд хүрч байна. Сүүлийн үед төрийн албан хаагчийн сахилга, хариуцлага, дэг журам алдагдсанаас болж иргэд төрийн байгууллагад итгэх итгэлгүй болж байна.  Иймд төрийн албан хаагч “эрүүл” бол төр “эрүүл” байна.  Хүн бүр дор бүрнээ хариуцлагатай байх хэрэгтэй” гэлээ.
Түүнчлэн энэ сарын 3-15-ны хооронд бүх аймаг, сумдаар төрийн албан хаагчийн сахилга, хариуцлага, дэг журамтай холбоотой шалгалт хийнэ гэсэн юм.

 
Б.Оюун-Эрдэнэ  

Холбоотой мэдээ