Зарим сургууль, цэцэрлэг халуун усныхаа төлбөрийг төлөөгүйн улмаас хур өр үүссэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-09-03 10:21:18
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Өөрсдийн хариуцлагагүй байдлаасаа болж долоон цэцэрлэг, дөрвөн сургууль, МХГ, Замын Цагдаагийн тасаг зэрэг байгууллага 500 мянгаас дөрвөн сая хүртэлх төгрөгийн өртэй байна гэж “Эрдэнэт-Ус  ДТС”  ОНӨХК мэдээллээ.
Учир нь дээрх байгууллага хавар сургууль, цэцэрлэг тарсантай холбоотойгоор халуун усаа “Эрдэнэт-Ус  ДТС”  компанид мэдэгдэж хаалгуулах ёстой байжээ. Гэтэл 15, 19, 21, 18, 5,4,17 дугаар цэцэрлэг, 8,9,1 дүгээр сургууль халуун усаа хаалгуулаагүй, өр төлбөрөө цаг хугацаанд нь өгөөгүй учир алданги тооцогдсон байна. Иймд дулаан өгөхөөс өмнө дээрх байгууллагуудын өрийг цэгцлэх хэрэгтэй гэж “Эрдэнэт Ус ДТС” компани Боловсрол, Соёл урлагийн газарт анхаарууллаа.
Мөн хавар хичээл тарах үед есдүгээр цэцэрлэгийн гадна инженерийн шугам хагарсан атал үүнийг цаг тухайд нь хэлээгүйгээс улбаалж  цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагаанд саад учрах эрсдэл үүсээд байгаа гэлээ. Үүнд шаардагдах 30 сая төгрийг орон нутгаас шийдвэрлэж засварын ажлыг нь яаралтай эхлүүлэхээр болсон байна.
Энэ мэтчилэн сургууль, цэцэрлэгийг өвөлжилтийн бэлэн байдалтай холбоотойгоор зарим асуудал үүссэн тул цаг тухайд нь яаралтай арга хэмжээ авч ажиллах хэрэгтэйг Засаг даргын орлогч А.Түвшинжаргал шуурхай хурлын үеэр анхаарууллаа.
Б.Оюун-Эрдэнэ
 

Холбоотой мэдээ