Г.Наранцэцэг, Б.Ойдовчимэд нар Азийн наадмын алтын төлөө хоорондоо барилдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Жакарта /МОНЦАМЭ/. Азийн наадмын самбо бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан Ганбаатарын Наранцэцэг, Баасансүрэнгийн Ойдовчимэд нар “Жакарта-2018” Азийн наадмын аваргын алтан медалийн төлөө хоорондоо барилдахаар болов.
Азийн наадмын түүхэнд тодоор бичигдэх энэхүү барилдааны эзэд болох Б.Ойдовчимэдийн хувьд Казахстан, Узбекстан, Индонезийн бөхийг тус тус ялж шигшээд тунасан бол Г.Наранцэцэг нь Индонез, Казахстан, Узбекстаны бөхчүүдийг дараалан ялж аваргын төлөө барилдахаар болжээ.
Мөн өнөөдрийн самбо бөхийн эрэгтэйчүүдийн 52 кг-д Шаалуугийн Эрдэнэбаатар Киргиз, Сири, Казахстаны бөхийг дараалан ялж Азийн наадмын аваргын төлөө Казахстаны бөх Ибрагим Баглантай барилдахаар боллоо. Аваргыг тодруулах шигшээ тэмцээн орон нутгийн цагаар 18 цаг 30 минутаас эхэлнэ.
Д.Өлзий
Гэрэл зургийг Ч.Ганбат