Сирийн асуудлыг энэ сард Нью-Йоркт хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-09 14:14:46

ВАШИНГТОН. /TASS/. Сирийн хямралыг зохицуулах асуудлаарх олон улсын уулзалт энэ сарын 18-нд АНУ-ын Нью-Йорк хотод болно. Энэ тухай тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мягмар гарагт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уузсаныхаа дараа мэдэгджээ.

“Бид энэ сарын 18-нд Нью-Йоркт уулзалт зохион байгуулж, оролцохыг хичээнэ” гэж Төрийн нарийн бичгийн дарга хэлээд уг уулзалтыг зохион байгуулах эсэх нь Саудын Аравийн нийслэл Эр-Рияд хотод болох бага хурлын дүнгээс хамаарна гэдгийг дурдсан байна. Керригийн хэлснээр, тэрбээр мөн Сирид гал зогсоох дэглэм тогтоох боломжийн талаар Бан Ги Мүнтэй хэлэлцжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ