Синьхуа агентлаг хуучин монгол бичгээр мэдээ мэдээлэл түгээж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2015-12-08 22:42:21

Энэ сарын 8-ны өдөр Бээжин хотын Өвөр Монгол зочид буудалд Синьхуа агентлаг босоо   монгол  бичгээр мэдээ мэдээлэл нийтлэх вэбсайтын үйл ажиллагааг  албан ёсоор нээснээ зарлав.

 Тус сайт нь  Хятадын хамгийн том мэдээ мэдээллийн  Синьхуа агентлагийн  12 дахь хэл, гурав дахь цөөнх үндэстний бичгээр  мэдээлэл түгээх  сайт юм. Тус Монгол бичгийн сайт "Хятадыг сурталчилж, хамгийн шинэ мэдээ мэдээллийг дэлхийн өнцөг булан бүрт суугаа монгол хэлтэн уншигчдад хүргэх аж. Сайт гадаад, дотоодын мэдээ, улс төр, эдийн засаг, соёл урлаг, боловсрол, нийгмийн амьдрал, эрүүл мэнд, найр наадам, монгол нутаг, алдартнууд, цэгээн сонор, зургийн цомог, видео нэвтрүүлэг зэрэг 10 булантай. Үүний зэрэгцээ томоохон хурал чуулган, иргэдийн амьжиргаанд туслах бодлого, олны анхаарал татсан асуудлын тухай тусгай мэдээллийг  цаг тухайд нь уншигчиддаа хүргэх  юм байна.

Бээжин хот Д.Энхчимэг

Холбоотой мэдээ