Орос, Хятадыг сөрөн зогсох чадвартай Сансрын хүчин байгуулах шаардлагатай гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-08-15 11:23:25
ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ Орос болон Хятадаас хиймэл дагуулуудаа хамгаалахын тулд Сансрын хүчин байгууулах шаардлагатай гэж Америкийн батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис мэдэгджээ.
 
“The Washington Post” сонины мэдээлснээр сансарт зэвсэг байрлуулах төлөвлөгөө АНУ-д байхгүй гэж Ж.Мэттис хэлсэн байна. Хиймэл дагуулууд нь цэргийн ажиллагаа явуулахад төдийгүй дэлхийн эдийн засагт онцгой чухал үүрэгтэй учир тэдгээрийг хамгаалах нь чухал юм гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.  
 
"Хятад улс АНУ-д хүчин чадлаа батлан харуулахын тулд 2007 оны 1 дүгээр сард газар дээр байрлах пуужингаар өөрийн цаг уурын хиймэл дагуулыг устгасан. Сансрын хүчин байгуулах нь бусад орны зүгээс нүүрлэж буй аюул нэмэгдэж байгаа явдалд үзүүлж буй хариу үйлдэл юм" гэж Ж.Мэттис ярьсан байна.
 
Э.Аянзаяа 


Холбоотой мэдээ