Ган гачгийн улмаас Германы фермерүүдэд 1 тэрбум еврогийн хохирол учирчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-08-13 13:08:24
БЕРЛИН. /ТАСС/. Удаан хугацаагаар хэт халсны улмаас ган гачиг болсон нь Германы хөдөө аж ахуйн салбарт 1,1 тэрбум еврогийн хохирол учруулжээ. Энэ тухай DPA агентлаг орон нутгийн эрх баригчдын хийсэн тооцоонд үндэслэн мэдээлсэн байна.
 
Гамшигт хамгийн ихээр өртөж хохирсон газар бол Шлезвиг-Гольштейн муж юм. Тэндхийн фермийн аж ахуй эрхлэгчдийн хүлээсэн хохирлын хэмжээ 422 сая евро болжээ. Саксон мужийнханд 308 тэрбумын, Саксон-Анхальт мужийнханд 237 тэрбум еврогийн хохирол учирчээ.
 
Өнөөдөр Берлин хотод болох мужуудын удирдлагын холбооны засгийн газартай хийх уулзалтын үеэр хохирлын үнэлгээг танилцуулах аж.
 
Германы зарим бүс нутагт сар гаруйн турш хэт халж байна. Үүний улмаас ган болж байгаа нь хөдөө аж ахуй эрхлэгчдэд хүнд цохилт боллоо. Германы Фермерүүдийн холбооны тэргүүн Йоахим Руквид-ын мэдэгдсэнээр, тус салбарынханд төрөөс 1 тэрбум еврогийн тусламж үзүүлэх шаардлагатай байгаа аж.
 
Харин ХБНГУ-ын засгийн газар ийм хэмжээний мөнгө гаргахад бэлэн бус байгаа юм. Учир нь, 8 дугаар сарын хоёрдугаар хагаст гарах ургацын балансыг хүлээж байгаа аж.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ