Хамгийн муухай 5 үнэр юу юунаас ялгардаг вэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ayanzaya@montsame.gov.mn
2018-08-06 13:59:50
МОСКВА./РИА Новости/. Эрдэмтдийн явуулсан судалгаанд үндэслэн шинжлэх ухааны "ScienceAlert" цахим хуудас дэлхий дээрх хамгийн эвгүй муухай 5 үнэр юу юунаас ханхалдаг болохыг тодорхойлжээ.

Хамгийн муухай үнэрийн 1 дүгээрт хүхэрт устөрөгчийн үнэрийг оруулжээ. Уран болон муудсан өндөгнөөс ийм үнэр ялгардаг байна. Хоёрдугаарт, дуриан гэдэг жимс маш муухай үнэртэй гэнэ. Энэ жимсэнд 44 төрлийн ароматик нэгдлүүд агуулагддаг бөгөөд тэдгээр нь муудсан өндөгний үнэрээс авахуулаад чихрийн үнэр гэсэн эрс тэс өөр үнэрүүдийн хольц болдог байна. Саявтархан Австрали улсад дуриан жимсний үрнээс болж бүхэл бүтэн их сургууль нүүхэд хүрч байжээ. Тухайн үед дурианы үнэрийг хийн үнэртэй андуурсан гэнэ.

Хамгийн муухай үнэрүүдийн гуравдугаарт Раффлезия Арнольди гэдэг нэртэй цэцгийн үнэр оржээ. Энэ нь муудаж буй цогцос ба загасны үнэртэй адил аж.

Муухай үнэрүүдийн 4 дүгээрт Вье Булонь гэдэг нэртэй бяслагны үнэр орсон байна. Харин 5 дугаарт шоргоолж идэштэний үнэр ордог байна. Ийм үнэр нь өмхий хүрэнгийн үнэрээс хэд дахин илүү муухай бөгөөд тухайн амьтныг араатан амьтдаас хамгаалдаг аж.
 
Э.Аянзаяа

Холбоотой мэдээ