АНУ Умард Солонгосын гадаад хэргийн сайдад захидал дамжуулан өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-08-05 12:01:14
МОСКВА. /РИА Новости/. АСЕАН буюу Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны чуулга уулзалтын үеэр Америкийн төлөөлөгчид Умард Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Ход захидал дамжуулан өгчээ. Энэхүү захидал нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны захидалд илгээсэн хариу юм. Энэ талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгджээ.

“АСЕАН-ий үеэр Умард Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хотой уулзах боломж надад олдлоо. Бид богинохон хугацаанд, найрсаг яриа өрнүүлсэн. Түүнчлэн манай төлөөлөгчдөд АНУ-ын төрийн тэргүүний хариу захидлыг дамжуулан өгөх боломж гарлаа” хэмээн тэрбээр “Твиттер” хуудастаа бичсэн байна.

АСЕАН-ий сайд нарын уулзалтад оролцогчдын зураг авах ёслолын үеэр Умард Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хо болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар гар барьж, цөөн хэдэн үг солилцсон юм.

Энэ сарын 1-нд ерөнхийлөгч Д.Трамп Умард Солонгосын удирдагчаас дахин захидал хүлээн авсан тухай өмнө нь Цагаан ордны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдэгдэж байсан юм.  Тус захидал нь Д.Трампын Ким Жөн Унаас хүлээн авч буй анхны захидал байгаагүй юм. Өнгөрсөн 7 дугаар сарын 1-нд тэрбээр Умард Солонгосын удирдагчаас захидал хүлээн авч байсан бөгөөд уг захидлынхаа агуулгыг нь дурдаагүй юм.
 Э.Аянзаяа
 
 
 
Холбоотой мэдээ