Төв шугамын засвар шинэчлэлийн ажил 15-нд бүрэн дуусна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-08-03 15:06:32
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улсын төсвийн 4.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дархан хотын төв шугамыг засварлан шинэчлэх ажил 2017 онд эхэлсэн. Хоёр дахь жилдээ хийгдэж байгаа тус ажлын гүйцэтгэл гэрээний дагуу 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дуусаж, орон нутагт хүлээлгэх өгөх ёстой байсан аж.
Гэвч гүйцэтгэгч байгууллага болох “Oдкон Холдинг” компаниас шалтгаалан төв шугамын засварын ажил 1 сараар хойшлогдоод байна. Хойшлогдсон шалтгаан нь нэгдүгээрт цаг агаарын байдал усархаг бороо орж байгаа нөгөөтэйгүүр ажиллах хүч, машин тенхикээ нэмэгдүүлээгүй гэдэг тайлбарыг өнөөдөр болсон төв шугамын засварын ажлын талаарх шуурхай хурлын үеэр гүйцэтгэгч компанийн ерөнхий захирал Л.Мөнхбат аймгийн захирагчийн ажлын албаны дарга Э.Равжаадэлгэрэхэд мэдээллээ.

Ямартаа ч бүтэн сар гаруй хоцорч хийгдэж байгаа төв шугамын засвар шинэчлэлийн ажлыг 8 сарын 15-ны өдөр бүрэн дуусгаж, хүлээлгэн өгөхөөр болсон ажээ.
 
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ